Thursday, November 19, 2015

Dark world by Alexander McQueen

Миний дуртай загвар зохион бүтээгчдийн нэг Александр Маккуин байлаа. Английн загвар зохион бүтээгчийн бүтээл, даашинзууд нэг л тийм авангард, dark, punk…,  Цаанаа л нэг зэвүүн, нууцлаг, үхэл үнэртэж, цус ханхлах мэт. Түүний сүүлчийн цуглуулга хар, улаан өнгөөр дүүрэн байсан нь үхлээ зөгнөж байжээ.

Хуримын цуглуулгаас 
2010 онд өөрийгөө боомилон нас барсан Александрын ажлыг туслах Сара Буртон нь үргэлжлүүлж, чиг хандлага, уламжлалыг нь алдалгүй авч явж байна. Гэхдээ мань хүн давтагдашгүй нэгэн байсан мэт санагдана. Түүний бүтээлүүдэд илүүц тайлбар хэрэггүй бизээ.


Ноднин Англи явахдаа энэ цүнхийг авах гэж мөн их үзсэн дээ, даанч үнэндээ арьс нь таарахгүй санагдаад аваагүй. 

No comments: