Friday, January 19, 2018

2017 оны уншлага

Өнгөрсөн жил төлөвлөснөөс арай илүү, 27 ном уншсан байна. Эхний хоёр эгнээ бараг бүгд л 5 одууд, дараагийн эгнээ 4 од, сүүлийн хоёр эгнээ 3 од.

Энэ жил уншина гэж бодож байсан номнуудаа Goodreads дээр оруулаад хамгийн өндөр оноотойгоос нь эхлээд уншсан болохоор номын сонголтууд ер нь дажгүй байсан шүү. За тэгээд нэг уран зохиол, нэг түүхэн, эсвэл хувь хүний хөгжил, хүүхдийн хүмүүжилтэй холбоотой ч гэдэг юм уу, жанр, монгол, гадаад, бүр өөр орны тухай гээд солбих маягаар сонгоод явчихна. Гэхдээ уран зохиолд дуртай болохоор болж өгвөл тэр тал руугаа явчихна л даа. Сүүлийн эгнээний муу үнэлгээтэй 3 бол гурвуулаа санамсаргүй таараад уншчихсан номнууд гээд бодохоор номоо сонгох энэ аргачлал боломжийн санагдаж байгаа.
Яаж ийм олон ном уншчихав гээд хүмүүс гайхах юм. Багаасаа л ном их уншлаа гэж загнуулж өссөн болохоор нь ер нь нууцаар ч гэх юм уу, нэг тийм stealth mode-тэй уншаад сурцан. Энэ тэнд чимээгүйхэн номоо гаргаж ирээд л хэдэн хуудас явуулаад л. Түүнээс ном уншлагын цаг гэж цаг байхгүй, боломж гарсан үедээ л уншина. Жорлонд, усанд орж байхдаа, хөдөө аялахдаа, онгоцонд, хоолны ширээний ард, хааяа нээх онц биш кино үзэж байхдаа гээд л. Дуртай юм болохоор болгоод л байдийн.

No comments: