Tuesday, December 11, 2018

2018 оныг үдье

Хүүе ээ, миний блог ийм болчихсон билүү? Ямар сонин болгоцийм бэ?

  • AC ажиллагааг дуусгасан - Английн сургуулиас цол авлаа шүү дээ. 
  • Энэ жил номыг зөвхөн уншина - яг тэглээ, уншаад л байлаа.. 20-оод ном уншлаа, ганц ч review бичсэнгүй. 
  • Зураг  - Ур чадвар сориогүй, хэтэрхий амархан л болохоос биш уул толгодын сэдвээр 2 ч зураг зурсийн шд.  
  • Ноднин зуслан гарч үзсэн, бас л их татлаа, түтлээтэй ажил байна лээ. Энэ жил зүүн аймгууд руу ч юм уу, нэг явж үзээгүй газар руугаа аялана - Зүүн аймаг руу яваагүй, ялаа шумуул ихтэй, аялах газар байхгүй ч гэсэн үү, дарга нар баруун тийшээ явна гээд явсан. Очиж үзээгүй газраас  Завхан аймгийн Улаан нууранд очсон. Сайхан газар байна лээ. 
  • Намар, өвлөөс Австрали руу аялах - Австрали руу аялсан, сайхан жаргацан орон байна. Худалдагчаа харьж амар гээд дэлгүүр нь 6 цагаас хаачихдаг, оффис ихэвлчэн 7-3 цагийн хооронд ажилладаг, хаа сайгүй нийтийн наран шарлагын газар, тоглоомын талбай, усан сан гээд ард иргэд нь ажил амьдралаа тааруулж, амарч зугаалсан сайхан улс байналээ. Жигтэйхэн халуун л юм билээ. 
  • Тань руу нүүж явна аяыг төгөлдөр хуураар дарж сурах - за энэ ч естой 5 жилийн дараа л бүтэх байх, гэхдээ оруулчихъя - Би baby shark гээд тун алдартай дууг төгөлдөр хуур дээр дарж сурсаааан, бараг л хоёр гараараа дарна. (: (: (: Байгууллагуудын шинэ жилийн захиалга авна.
  • Self leadership - за мэдэхгүй ээ, энэ ч их хэцүү. Бусдыг захирах яамай, өөрийгөө захирах л хамгийн хэцүү. Насаараа суралцана даа. 
  • Netflix - сериал их үздэг боллоо. Гоё цувралууд их байнаа, Peaky Blinders, House of Cards, GoT, Vikings, Bodyguard, Stranger things, 13 reasons why, IT Crowd (hahahaha), Collateral, Elementary, Alienist, Mindhunter, Crown, Forensic files гээд ихэнх чөлөөт цагийг буйдан дээр өнгөрөөдөг болсон.
  • Yoga - иогад дуртай болсон, бие сэтгэл бодол гурваа нэгтгэх гэж хичээдэг боллоо. Наддаа л спорт минь. Үүнд Лотус төвийн мундаг багш нар их нөлөөлсөн шүү. 

No comments: