Sunday, September 3, 2017

The Circle by Dave Eggers - book review

Mae бүсгүй найзынхаа тусламжтайгаар Circle хэмээх IT компанид ажилд оржээ, ийм cool, орчин үеийн, шинэлэг компанид ажилд орно гэдэг баргийн хүнд олдохгүй боломж байлаа. Circle өөрийн гэсэн хотхонтой, хотхондоо хоол унд, байр сав, хүнд хэрэгтэй бүх л төрлийн элдэв төрлийн үйлчилгээг үнэгүй үзүүлдэг, бас хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эмнэлгийн үйлчилгээнд хүртэл ажилчдаа, бүр эцэг эхийг нь хүртэл хамруулдаг гээд магтах зүйл энэ компанид мундахгүй.

Ийм сайхан газар ажилд орсон Мэй урам зоригоор дүүрэн, хичээн ажиллаад л байлаа. Гэсэн ч удалгүй ажлын ачаалал, Circle-ээс ирэх хүсэлт, шаардлага хэт ихэсч, ажил амьдралын ялгаа мэдэгдэхээ больж эхэллээ...
За үйл явдлыг ингэсхийгээд орхиё. 
Төрсөн сэтгэлдэл гэвэл энэ Circle компанийн үйл ажиллагаа Facebook-тэй ойролцоо болоод ч тэр үү, ер нь сүүлийн үед хувийн мэдээллийн аюулгүй байдал талаар зовнидог болсонтой ч холбоотой юу, FB орохоос ч дургүй хүрэх боллоо. (Харамсалтай нь дургүй хүрэлт тийм ч удаан үргэлжилсэнгүй, номыг уншиж дуусгаад ганц, хоёр долоо хоногийн дараагаас FB рүү урьдын адил орж эхэлсэн.)
Мэй уул нь ухаалаг, сэргэлэн хүүхэн санагдаж, түүний гаргаж буй зан араншин, үйлдлийг ойлгож байсан ч яваандаа Circle-ийн өөрөөс нь хүссэн бүхнийг биелүүлээд л, сүүлдээ шал тэнэг санагдах болсон.  
Номон дотор Jennifer Batsuuri гэж хүний нэр цухас дурдагддаг. Батсуурь овогтой Женнифер гэж хүний нэр яаж яваад зохиолчийн толгойд орчихов оо? Бодит хүнээс л санаа авсан байх даа.
Эцэст нь хэлэхэд Мэй хэдийгээр надад таалагдахаа больсон, номын төгсгөл бас л сонин ч хүмүүс FB-р хувийн мэдээллээ, хаана юу хийж яваагаа, гэр нь хаана байдгийг хүртэл замбараагүй цацдаг болсон одоо үед уншууштай, нэгийг бодууштай ном байна. Номыг нь уншиж амждаггүй юм бол ядаж л энэ оны эхээр нээлтээ хийсэн киног нь үзчихвэл зүгээр шүү.

1 comment:

Unknown said...

Tiim shuu huviin medeelel deer yag sanaa zovdog utasnii dugaaraa oruul ch geed bhshig, ter ner ni sonirholtoi yumaa