Monday, January 14, 2019

2018 оны уншлага

2018 онд юу ч хийгээгүй, гэхдээ номоо бол уншсаан. Ном бол миний өдөр тутмын хэрэгцээ минь.
"... a mind needs books as a sword needs a whetstone, if it is to keep its edge" гэж Game of Thrones' -н зохиолч George R.R. Martin зүгээр ч нэг хэлсэнгүй.


25 ном уншина гэснээс яг 25 ном уншсан, Goodreads-д байгаагүй нэг монгол ном нь энд алга. 
Эхний 10 нь 5 одтой, таалан уншсан, дараа нь 4 одтой, боломжийн, сүүлийн эгнээ нь 2-3 одтой, яахав дээ л номууд байна. Уншиж эхлээд таалагдаагүй номууудаа хаядаг болсон. Талаас их нь жилийн эхэнд уншина гэж төлөвлөсөн, зарим нь санамсаргүй таарсан.
Миний хувьд хамгийн их сэтгэлд хүрсэн, 2018 оны шилдэг ном минь The subtle art of not giving a fuck байлаа. Яг л төгс байхыг хичээхгүй, байгаагаараа, гэхдээ хүссэнээрээ гоё амьдрахыг заасан, 35 насны өндөрлөгөөс уншихад таарсан, цаг хугацаа, амьдралын тохироо бүрдсэн сайхан ном байлаа. За тэгээд заваараа уншсан гоё номнуудынхаа талаар сэтгэгдлээ хуваалцанаа. 

1 comment:

Unknown said...
This comment has been removed by the author.