Friday, April 1, 2011

Book Review #2

Life of Pi
Номд олгодог олон олон шагналын эзэн болсон энэ зохиолд Пигийн амьдралын тухай өгүүлнэ. Энэтхэгт амьтны хүрээлэн ажиллуулдаг байсан нэгэн гэр бүл Канад руу цагаачлахаар усан онгоцоор явж байгаад осолдоно. Бага хүү Пи аврах завинд хүрч чадсанаар амьд гарсан ч хэн ч түүнийг аврах гэж ирсэнгүй, хязгааргүй уудам далайд 227 өдрийг Ричард Паркер хэмээх сүрхий нэртэй бенгалын барын хамтаар өнгөрөөнө. Энэ номыг хэн бүхэнд уншихыг зөвлөх байна.
5 stars

Memoirs of Geisha
Эрэгтэй хүн, тэр тусмаа япон ч биш америк хүн зохиосон гэхэд үнэхээр уянгалаг, яруулаг бичсэн санагдсан. Энэ номноос сэдэвлэсэн киног үзээгүй хүн ховор байх, гэхдээ ном нь киноноос бага зэрэг өөр гэдгийг хэлье. Ядуу айлын охин Кёото хотын хамгийн алдартай гейша болсон түүхийг сонирхолтойгоор өгүүлсэн.
4 stars
Post Mortem
1991 онд Эдгар болон номд олгодог олон шагналуудыг нэг дор хүртсэн анхны гэмт хэргийн сэдэвтэй зохиол. Шүүхийн шинжээч Скарпеттагийн гэмт хэрэг илрүүлж буй тухай цуврал зохиолуудын хамгийн эхнийх буюу бүр 1990 онд хэвлэгдсэн. Тэр үеэс хойш 20 жил өнгөрсөн болоод тэр үү, бага зэрэг хоцрогдсон санагдаж байсан ч сонирхолтой ном байлаа.
3 stars
Catcher in the Rye
Өнгөрсөн зууны шилдэг номуудын жагсаалтанд орсон болохоор нь энэ номыг эхлүүлэв ээ. Гэтэл уншаад л байдаг, уншаад л байдаг олигтой үйл явдал тохиолддоггүй. Бас дээрээс нь гол дүрийн баатар маань зохион бичлэг бичихдээ сайныг эс тооцвол сайн юмгүй, үнэн loser гар. Би тал хүртэл уншаад зөв ном уншиж байгаа эсэхдээ эргэлзэж, нэтээс шалгаж плотыг уншсанаар нь энэ номыг уншсанд тооцсон. Энэ ном олны анхаарлыг татаж, шуугиан тарьсны улмаас шилдэг номын жагсаалтанд багтжээ. Энэ номыг алдартай болгосон бас нэг явдал гэвэл Жон Ленноныг алсан алуурчин цагдаа нарыг ирэхийг хүлээж байхдаа энэ номыг уншиж байжээ.
2 stars
Deadly Row
За нэг сайхан crime novel уншчихъя гэж бодоод Kindle дээрээ хуулсан байсан номуудаас нэгийг эхлэв. Цагдаагийн ахлах байсан залуу, математикийн багш, тоон таавар зохиож сонинд нийтлүүлдэг эхнэрийн хамтаар хуучин амьдарч байсан жижигхэн хотод гарсан аллагын эзнийг олохоор ирнэ... гээд л сүртэй эхэлж байлаа. Даанч энэ ном огтхон ч санаанд хүрсэнгүй, ямар ч нууц таавар тайлаад байгаа юм гарсангүй. Хааяа ч цагийн гарз ном эхлүүлчихээд хүчээр уншиж дуусгах ч тохиолддог шүү. 
1 stars

2 comments:

Ганзо said...

Пи-гийн амьдрал, The Catcher in the rye хоёрыг уншчихсан юм байна. Хоёулаа таалагдсан. Эхний номын хувьд сонирхолтой, ховор сэдэвтэй сайхан зохиол байна лээ. Завин дээр бас hyena, zebra үлдээд идүүлчихдэг байх аа? Тэр далайн осол их эмгэнэлтэй.

The Catcher in the rye гэж бас золигийн ном шүү. Над утга санаа нь гэхээсээ бичигдсэн хэл нь илүү таалагддаг, хөнгөн, хар ярианы хэлц үгс элбэгтэй. Зохиогч нь шилжилтийн насны хүүхдийн сэтгэл зүйг нээж харуулах гэсэн болов уу, ингэхдээ хамгийн хурц хэлбэрээр нь үзүүлбэл хүмүүст илүү хүрэх байх гэж бодсон болов уу гэж таадаг юм. Над бол тэрслүү Каулфийлдын гэнэ гэнэ инээлгэдэг зарим үйлдлүүд таалагддаг, магадгүй миний доторх эсэргүү, сахилгагүй талыг хөнддөг ч байж мэднэ, хэхэ. Ямартай ч энд тэндхийн list-д орцон явж байдаг овоо алдартай ном шиг, АНУ-д одоо хүртэл бэстселлэр хэвээрээ тууж явдаг юм билээ

saixan said...

Пигийн амьдрал номын төгсгөл хэсэгт 2 японд өөрийн түүхээ ямар ч амьтангүйгээр, хүмүүсээр орлуулан ярьдаг хэсэг үнэхээр зэвүүн, ммм гоё санагдсан. Тэр хоёр түүхийн аль нь үнэн болсныг таах аргагүй мэт
Тэр лоозер ч үнэн хүнд ээ....