Wednesday, April 27, 2011

Book review #3


To kill a mockingbird
Америкийн сонгодог зохиолуудын нэгт тооцогддог энэ ном надад их таалагдсан. Гэнэн томоогүй, дэггүй охины  нүдээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг цаг үеийн тухай хөгжилтэй, хөнгөн маягаар бичигдсэн. Номд гардаг гол үйл явдал гэвэл цагаан арьст бүсгүйг хүчиндсэн гэсэн хэргээр нэгэн хар арьст залуу шүүгдэх агаад түүнийг зохиолын гол баатар охин Скотын аав өмгөөлнө. Хар арьстай эрийг цагаан хүн өмгөөлөх нь тухайн үед, ялангуяа тэр хөдөө тосгонд байж болшгүй хэрэг байв. 
5 stars

These Things Hidden
Сургуулийнхаа хамгийн хөөрхөн, хамгийн авьяаслаг охидын нэг 16 настай Элисоныг шоронд ороход түүнийг тийм аймшигтай гэмт хэрэг үйлдэж зүрхэлсэн гэхэд итгэхэд үнэхээр бэрх байв. 5 жилийн дараа тэр суллагдаж төрөлх хотынхоо ойролцоо хотод номын санд ажилд орcон бөгөөд энгийн амьдралд дасах гэж, шоронд орсноос хойш огт харьцахаа больсон дүүтэйгээ ярилцах гэж хичээж байлаа. Гэтэл хэрэг явдал түүний санаснаар болсонгүй. Энэ зохиолын бичигдсэн хэлбэр нь их сонирхолтой, нэгэн хүүгээр холбогдсон дөрвөн эмэгтэйн дүрээр хэргийн учир аажмаар тодорхой болно. 
5 stars
True Grit 
1960-аад онд бичигдэж бас л Америкийн орчин үеийн утга зохиолын шилдэг бүтээлийн нэгд тооцогддог энэ зохиолд эцгийг нь алсан Том Чэниг олж, өшөөг нь авахаар зорьсон насандаа ахадсан хашир ухаантай, зоримог 14 настай охин Мэттигийн тухай гарна. Тэрээр энэ зорилгоо биелүүлэхийн тулд гэмт хэрэгтнүүдийн эрлэг болсон азарган тахиа хочтой Когбурныг хөлсөлсөн ч түүнд энэ ажилдаа 14 настай охиныг дагуулж явах санаа огтхон ч таалагдсангүй. Энэ номоор хийгдсэн киноны тухай пост энд бий.
5 stars
Jane Eyre
19-р зуунд бичигдсэн энэ зохиолын гол дүр Жейн нь тухайн үедээ бол эр хүнд л байвал зохих зан чанартай, өөрийн гэсэн бодолтой, мөрөөдөмтгий бүсгүй байв. Тэрээр эцэг эхээсээ өнчрөн хоцорч нагац ахындаа ирээд удаагүй байтал ах нь нас баржээ. Ахынх нь эхнэр түүнд маш хатуу ханддаг байсан агаад салахын түүс болж хамгийн хатуу чанга нөхцөлтэй охидын сургуульд илгээж Жейн тэнд өсчээ... 2011 оны 3 сард энэ зохиолоор хийгдсэн кино гарсан. 
3.5 stars 
 The Great Gatsby 
За энэ бас Америкийн шилдгүүдийн нэг гэгддэг, энд тэнд нэр нь дандаа дурсагддаг зохиол ч надад тийм сэтгэгдэл төрүүлсэнгүй. Залуу хархүү Ник Нью Йорк хотноо нүүж ирээд байр хөлсөлж, аварга том харшдаа хагас сайн өдөр тансаг үдэшлэг зохион байгуулдаг Жей Гэтсбитэй хөрш буужээ... Энэ номыг уншихад яагаад ч юм надад Америкийн эмгэнэлт явдлууд гэдэг ном санаанд ороод байсан, уул нь түүнтэй адилхан юм гардаггүй...
2 stars
Undomestic Goddess 
Холливуудын романтик инээдмийн кино хийхэд яг таарсан, хөнгөн сэдэвтэй зохиол байлаа. Хотын завгүй амьдралд дассан, хуулийн томоохон фирмд ажилладаг хуульч бүсгүй өөрийн санамсаргүй гаргасан алдаанаас болж түүний хувьд амь амьдрал нь болсон ажлаа алдахад  хүрнэ. Тэрээр яахаа мэдэхгүй төөрч будилж яваад нэгэн жижигхэн хотод очиж ганц ч удаа хоол хийж, юм угааж, гэр цэвэрлэж үзээгүй хүн маань гэрийн үйлчлэгчээр ажиллах болжээ.
2 stars

5 comments:

Ganzorig said...
This comment has been removed by the author.
Ганзо said...

Эхний номыг унших юмсан гэж бодоо л байдаг юм. Саяхан хуучин номын зах дээр хямдхан харсан боловч ор мөнгөгүй явсан. 2 дахь, 3 дахь зохиол бас сонирхолтой санагдлаа. Ялангуяа 2 дахь нь. Great Gatsby-г бас нэг уншдаг хүнээс тийм impressive биш гэж дуулсан, батлагдах шив

Bindi said...

Эхний номыг уншмаар санагджийн. :)

saixan said...

умш умш гоё ном.

pbolor said...

Блогоор чинь орж байгаагүй юм байна. Анх ороод гарахад маш их таалагдлаа. Гэгээлэг хэрнээ хөнгөхөн сонирхолтой зүйлсийг олох газраа олсондоо баяртай байна. Баярлалаа.