Saturday, April 5, 2014

The Perks of being a Wallflower

Энэ зохиолд дотны найз нь амиа хорлож, хайртай эгч нь нас барсан болон бас бус явдлуудаас болж сэтгэл санаагаар хямарсан, дуугүй даруухан хүү Чарлигийн тухай өгүүлнэ. Санамсаргүй тохиолдлоор тэр дээд ангийн охин хүү хоёртой найзлах болсон нь түүний нэгэн хэвийн амьдралыг орвонгоор нь өөрчилжээ.
Чарлигийн ном унших дуртайг анзаарсан уран зохиолын багш Билл түүнд өөрийгөө олоход нь туслахуйц янз бүрийн сэдэвтэй номуудыг уншихыг даалгадаг байлаа. Тэр номын жагсаалт дажгүй санагдсан, уншихаар төлөвлөсөн зохиолуудаа хараар тодрууллаа.

                To Kill a Mockingbird by Harper Lee - миний дуртай ном
                Peter Pan by J. M. Barrie - аа мэднэ мэднэ. Хүүхэлдэйг нь үзчихсэн.
                The Great Gatsby by F. Scott Fitzgerald - Ном нээх сэтгэлд хүрээгүй ч өнгөрсөн жил гарсан кино нь янзтай байсан.
                The Catcher in the Rye by J. D. Salinger - шилжилтийн насандаа яваа галзуу хүний өдрийн тэмдэглэл гэмээр. Уншаад үзчихэд гэмгүй. 
                On the Road by Jack Kerouac
                Naked Lunch by William S. Burroughs
                Walden by Henry David Thoreau
                Hamlet by William Shakespeare - аа мэднэ мэднэ, 10 жилд үздийн. 
                The Stranger by Albert Camus
                The Fountainhead by Ayn Rand
                This Side of Paradise by F. Scott Fitzgerald
                A Separate Peace by John Knowles
Зарим шүүмжлэгчид  The perks of being wallflower-ийг хамгийн их маргаан дагуулсан зохиолуудын нэг J. D. Salinger's The Catcher in the Rye-тай зүйрлэсэн байдаг ч миний хувьд гол баатрын нас, хэнэггүй, “урсгалаараа” зан чанарыг эс тооцвол энэ хоёрт адилтгах зүйл байхгүй.
Чарлигийн найздаа бичсэн захиа маягаар бичигдсэн энэ зохиолын төгсгөлд гол баатар маань цаашид захиа бичихээ больж, илүү идэвхтэй амьдрахаар шийднэ. Зохиолч энэ номоо гадуурхагдаж явсан бүх хүнд зориулан бичсэн гэдгийг дурдаад өсвөр насандаа гадуурхагдаагүй ч гадуурхагдсан мэт мэдэрдэг, “эмзэг дэлбээ” өсвөр насныхан болон залуучууд уншууштай хөөрхөн ном санагдлаа.
Энэ зохиолоор хийгдсэн киног та нар үзчихсэн ч байж магадгүй, надад лав таалагдаагүй.
Нэрийг нь юу гэж орчуулахаа мэдсэнгүй. "Шоовдор байхын давуу талууд" гэвэл яаж байна?

No comments: