Tuesday, December 22, 2015

Power of habit - book review

Дадал зуршлын хүч

Зуршил гэдэг ямар хүчтэй эд болох, яаж хүссэн зуршлаа төлөвшүүлэх талаар ном. Эхэндээ жаахан залхуутай, зуршлыг хэт шинжлэх ухаан талаас нь тайлбарлах гэж оролдсон ч юм шиг байснаа сонирхол татсан бодит түүх, жишээнүүд гараад ирэхээр шимтэн уншиж билээ.
  • Ерөнхий санаа нь та ямар зуршилтай болмоор байна, түүндээ хүрэхийн тулд тэр зүйлээ хийсний дараа өөрийгөө ямар нэгэн хэлбэрээр шагнаж урамшуулж бай, тэгснээр тархинд чинь энэ зуршлыг хийхээр дараа нь ийм тааламжтай шагнал ирдэг гэсэн бодол төрөх болж, тухайн зүйлийг улам хиймээр санагдана, тэгээд хүн хийж байгаа зүйлдээ дуртай байхаар зуршил болгон хэвшүүлж чадна гэх юм уу даа. Би жаахан будлиантай тайлбарлачихав уу? За яахав, сонирхоод байвал өөрөө уншина биз.
  • Дараагийн санаа, миний хувьд хамгийн чухал санагдсан санаа гэвэл хүн аливаа зүйлийг амжилттай хийх, эсвэл амжилтанд хүрэхийн тулд (за тэгээд заавал ажлын амжилт байх албагүй, бялуу хийж сурах, эсвэл хүссэн зүйлээ хийхэд) сэтгэлийн тэнхээ маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Оролдож үзлээ, бүтэлгүйтлээ, үнэхээр амжилт олъё, дахиад эхлэе гэвэл хүн шаргуу, шантардаггүй, сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Хүүхдэд багаас нь ийм занг төлөвшүүлж, хүмүүжүүлбэл зохилтой. 
*******************************
Өөр бусад тэмдэглэлүүд
  • Төгөлдөр хуур, каратэ гээд элдэв дугуйлан хичээлд хүүхдийг явуулахдаа эцэст нь ямар нэгэн үр дүн үзтэлээ тууштай явуулах хэрэгтэй. Түүнээс зүгээр нэг цаг нөхцөөх маягаар явуулаад сайн үр дүн үзэхгүй. 
  • Тогтмол хуваарь гэдэг дадал зуршил тогтоход чухал нөлөөтэй. 
  • Ямар нэгэн асуудалтай зүйлийн хажуугаар хэзээ ч битгий нүдээ аниад өнгөр. 
  • Асуудал гарвал яаж шийдэхээ, юу хийхээ нэг бүрчлэн бод, нүдэндээ төсөөлж бай. Энэ дадал жинхэнэ сорилтын үед хэрэг болно. 
  • Хэн нэгэнтэй санал нийлэхгүй бол яриагаа санал нэгддэг зүйлээр эхлүүл, тийм зүйлээр нь довтол хаха. Энэ ажлын байран дах маргаанд хэрэгжүүлж болохоор зөвөлгөө байна.

No comments: