Wednesday, December 23, 2015

2015 оны мастер планы хэрэгжилт

2015 оны мастер план ч гэх шиг, яасан сүртэй нэр өгөөв дээ, 2015 оныг урам зоригоор дүүрэн л эхэлж дээ. Төгсгөлдөө бол ерөнхийдөө ядарч, амрахын түүс болсон маягтай. Хэрэгжилтийн тухайд гэвэл..
  • Зургийн дугуйланд явж, гоё зураг зурж гэртээ өлгөнө - энэ одоо 2014 оноос хойш явж байгаа ажил байна шүү, хаячих гэхээр бас чадахгүй юм аа.
  • Хөмрөгийн гуравдах ном - гарсаан, гарсан.

  • Өөрийн номоо эхлэх эсвэл нэг орчуулгын ном гаргах - гар, хөл оролцсон нэг ном гарах нь гарна, гэхдээ энэ онд арай ч амжсангүй, ирэх жил л.
  • Монголдоо аялах - Булганы Тэшиг орсон, гайхалтай сайхан хангай нутаг байна лээ. Пост зураг оруулнаа.
  • Гадагшаа аялах - Хонг Конг явж үзсэн. 
  • PMP буюу Project Management Professional зэрэг авах - PMI Mongolia Монголд анхны шалгалтыг зохион байгуулсан, шалгалтыг нь өгсөн шүү, тэнцсэн эсэхээ одоогоор мэдэхгүй. 

  • Цэлмүүн, Ирмүүний төгөлдөр хуурын хичээл - Цэлмүүнийг явуулаагүй, Ирмүүн цэцэрлэг дээрээ цагийн хичээлд яваад боломжийн хөөрхөн тоглодог болсон.
  • АС ажиллагаа - явагдаж байна, гэхдээ махыг минь хамгийн их идэж байгаа ажил байна даа. 
  • 15 онд унших номын жагсаалтаа гаргах - гаргаад ерөнхийдөө дагаад явсан, гэхдээ бас хальтарч тааралдсан номоо эхлүүлээд салахгүй уншаад дуусгасан тохиолдол хэд гарсан. Өмнө жилүүдтэй харьцуулахад манлайлал, ажлын холбогдолтой ном нилээд уншсан, гэхдээ хамгийн дуртай жанр минь уран зохиол, тэр дундаа триллер хэвээр.

Эхнээсээ таалагдсан дарааллаар...
  • Долоо хоногт 1 цаг гүйх…- эрчтэй эхлээд больсон :)

4 comments:

Bagatur said...

Хөмрөгийг гарангуут нь авч уншсаан. Яг л ингээд дуусчиж байгаа аятай байсан. Гэхдээ орчуулагч дээр нь өөр хүний нэр байсан уу үгүй юу

Bagatur said...

бас PMP дээ хэр бэлдсэн бэ? хэцүү байв уу

Saikhnaa Ch said...

@Bagatur: Gui dee, minii ner bga da, gaixaad bur shalgaj uzchixeed irlee :) PMP-dee sain beldej chadaagui eeeeeeeeeee

Saikhnaa Ch said...

PMP avtsan shuu, wasn't thaaat hard :)