Thursday, January 12, 2017

Catherine the Great: The Portait of the Woman

Catherine the Great: The Portait of the Woman by Robert K. Massie- жирийн нэгэн герман охин Оросын хатан хаан болсон, болох болохдоо алдар цуугаа мандуулсан Орос орныг нийгэм, соёлын хөгжлийн шинэ шатанд авчирсан сонирхолтой түүх. Энэ намтрыг Оросын түүх, алдартай хаад ноёдын түүхээр дагнан бичдэг Пулитцерын шагнал бүхий зохиолч Роберт Масси бичжээ.

Оросын хамгийн алдартай хатан хаан нь Польшид төрсөн, Герман гаралтай гүнж байдаг нь сонин шүү, энэ хоёр орон хэзээний салшгүй холбоотой, их түүхтэй гэдгийг харуулах мэт.

Уншиж дуусаад Wikipedia-с зарим нэг зүйлсийг тодруулж байхдаа өнөөх морьтой холбогдоод байдаг Катерин хатан гэж мэдлээ. Номонд бичсэнээр бол моринд их хайртай, их чадамгай унадаг, уйдаж гунихарахаараа, ер нь чөлөөт цагаараа морь унаж их давхидаг л гэсэн байдаг юм. 
Түүний байгуулсан хамгийн том гавьяа гэвэл Европ хэдийн сэргэн мандлын үеэ даваад эрдэм соёл, шинжлэх ухаанаар шинэ шатанд гарчихаад байхад харанхуй, балар бүдүүлэг, хамжлагын нийгмээсээ салаагүй байсан Орост нийгэм соёлын, олон талын шинэчлэлийг хийх гэж оролдож, түүний ачаар Оросыг алдаршуулсан 1800-аад оны салбар, салбарын Пушкин, Лермонтов, Ломоносов гэхчлэн олон алдартай эрдэмтэн зохиолчид төрөн гарах хөрс суурийг бүрдүүлсэн байх юм.
Бас нэг зоригтой алхам нь тэр үеийнхний, ялангуяа олон хаад ноёдыг авч одсон цагаан бурхан өвчний эсрэг вакциныг бусдаас анхлан хийлгэсэн явдал байлаа.
Тэрээр дөнгөж 15, 16-тай жааахан охин Орост ирээд Герман гаралтай хүн гэхээсээ илүү жинхэнэ Орос хүн, Оросын хатан байх гэж хичээж, Орос хэлийг төрөлх хэл мэтээ сурах гэж, түүхийг нь нэгд нэгэнгүй мэдэх гэж хичээсэн нь гайхалтай.

1 comment:

Unknown said...

12-р сард Монгол HD TVдээр " Екатерина" нэртэй олон ангит кино гарж байсан юм байна. Тэр киног үзээд бүүр судламаар санагдсан