Monday, May 1, 2017

Хаврын их цэвэрлэгээ

Мари Кондогийн Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид гээд ном саяхан Монгол хэлнээ орчуулагдан гарсан байсан. Энэ ном 2011 онд гарснаасаа хойш 30 гаруй хэлэнд орчуулагдан, ер нь хаа сайгүй л од болж байгаа ном байсан. 
Би өнгөрсөн жил уншиж эхлээд, нуршуу санагдаад дуусгаагүй ч сүүлийн үед минималист зүйлд дуртай болоод байгаад ч тэр үү, юу ч гэсэн элдэв илүү дутуу эд зүйлсээсээ салах хүслийг бататгаж өгсөн. Хаврын цэвэрлэгээний үеэр олон юм бодолгүй шуудхан л салбал зохих зүйлс гэвэл 
  • Ганцхан удаа хэрэглэх үлдсэн савтай хүнс, амтлагч, ундаа зэрэг. 
  • Хувцастай цуг ирдэг илүү товчнууд
  • Аль дивангалваас хойш гэрт өмсөхөд эвтэйхэн нэрээр шүүгээндээ хадгалсан хуучин футволка
  • Шалны алчуур болгохоор хадгалж байгаа хуучин нүүр гарны алчуур
  • Баярын мэндчилгээ, өнгөрсөн урилгууд
  • Угаалтуур, эсвэл хөргөгчний хажуугаар чихсэн гялгар уутнууд
  • 2013 оны хуанли
  • Бонусанд ирсэн, эсвэл сурталчилгаа бүхий аяга
  • Хуучин үзвэрийн, эсвэл тээврийн хэрэгслийн тасалбарууд (Би лав анх гадаад явчихаад нэг хэсэг онгоцны тасалбараа хаядаггүй байсан :P)
  • Хэрэгцээгүй болсон, эсвэл өнгөрсөн жилийн төлбөрийн баримтууд
  • Хугацаа нь дууссан урамшууллын тасалбарууд
  • Юу бичиж байснаа ч санахгүй байгаа элдэв жагсаалт, тэмдэглэлүүд
  • Сонирхохоо больсон хоббитой холбоотой эд зүйлс
  • Эхлээд орхисон тэмдэглэлийн дэвтэр
  • Оюутан цагийн ном дэвтрүүд
  • Онцгой дурсгалтай л биш бол хуучны хуурцаг, видео хуурцаг
  • Хугацаа нь дууссан, задалсан эм.
  • Хямдхан, бараг хэрэглэдэггүй гоёл чимэглэлийн зүйлс
  • Таг нь алга болсон хуванцар хүнсний савнууд
  • Хуучин зай
  • Цахилгаан хэрэгслийн ашиглах зааврууд
  • Хэрэглэдэггүй, элдэв утас, камерны цэнэглэгч кабелиуд
Жагсаалтыг Huffington Post-с авав. 

No comments: