Sunday, January 27, 2019

2019 оны зорилт


Төлөвлөгөө маань өмнө нь байр авах уу, бохь авах уу байсан бол одоо бүр агаарын чанартай болжээ... Төлөвлөгөө гэхээсээ алсын хараа шиг юм уу даа, 👀

Personal
  • Talk less, listen more - бага ярьж их сонсох
  • Continue Yoga - йогадаа үргэлжлүүлэн явах
  • More water, less sugar - шингэн зүйл их уух, чихэрээ багасгах (чихэр ч айхтар их иддэггүй л дээ, гэхдээ кофендоо 3 шоо биш, 2 шоо ёотон хийнэ. :)
  • More reading, less social network - дэмий зүйл үзэхээ больж, номоо уншъя дөө. Fb, instagram үзэхээ амжуулаад байгаа мөртлөө ном уншиж амжихгүй ийн. 
  • Painting/piano - Будаг бийр нийлүүлэхээ үргэлжлүүлнэ. Гэрээр төгөлдөр хуурын хичээл авна. 
  • Buy less/minimalist - Чанаргүй худалдан авалтаа багасгана.
Family
  • Quality time with kids/better parenting - Хүүхдүүдтэйгээ илүү үр дүнтэй, чанартай цаг өнгөрүүлнэ. Хажууд нь утас маажихгүй. 
  • Art/play on monthly basis - Сардаа нэг үзвэр үзнэ. 
  • Cook new food quarterly - learn 4 new food - Энэ жил 4 хоол шинээр хийж сурна. Арай том ам гарчихав уу. За хальт хиймэр аяддаг хоолоо номоор нь хийж сурахыг тооцвол бараг дөхөх байгаа.
  • Plan weekend - no couch potato - Амралтын өдрүүдээ аль болох төлөвлөж, идэвхтэй өнгөрөөнө. Хүйтэн, ханиад томуу гээд хөл хоригдчихоод байгаа ч удахгүй хөдөлгөөнд орноо.
  • Travel - Аялал
Professional
  • Prepare for 2020 - 2020 онд бэлдэнэ, юу гэсэн ч үг ийн...
  • Manage one project - Нэг төсөл рүү гардаж оролцоно.
  • Strategic thinker - Стратегийн талаар уншина, бодно.
  • Learn one thing a day - Өдөрт ядаж нэг шинэ үг, шинэ хэллэг, шинэ санаа оноо сурах.

No comments: