Thursday, January 7, 2016

2016 оны төлөвлөгөө

Яанаа, жилийн төлөвлөгөө жилээс жилд улам даруухан болоод байна шүү. Нэг газраас төлөвлөгөө гаргахдаа хэт том төлөвлөх хэрэггүй, бас жилээр гэхээсээ илүү сар, сараар төлөвлөгөө гаргавал, тэгэхдээ жилд 6-с хэтрэхгүй зүйл төлөвлөвөл бүтэх нигуур өндөртэй гэж уншсан.
  • Сэрүүлгээ Snooze хийхгүй, шууд босдог болох
  • Аливаа ажилд 5 минутын өмнө очдог болох (2014, 2015 онуудын төлөвлөгөөтэй харьцуулахад байр авах уу, бохь авах уу гэдэг шиг юм болсон байгаа биз.)
  • AC ажиллагааг үргэлжлүүлэх, гэхдээ хоёр дахин бага хурдаар. 
  • За, энэ жил гар хөл оролцсон нэг ном гарах нь гарна. 
  • 2014 оноос хойш төлөвлөсөн - гоё зураг зурж гэртээ өлгөнө. 
  • Монголдоо аялах 
  • Зүүн Европ явах 
  • Хүүхдүүдийн төгөлдөр хуурын хичээл 
  • Тань руу нүүж явна аяыг төгөлдөр хуураар дарж сурах - за энэ ч естой 5 жилийн дараа л бүтэх байх, гэхдээ оруулчихъя. 
  • 16 оны унших номын жагсаалт гаргах - 20 ном уншина 
  • Self leadership 
  • Долоо хоногт нэг удаа гүйх, нэг удаа сэлэх. 
  • Зуслан гарах

2 comments:

Unknown said...

Хөөрхөн ш дээ. Даруухан төлөвлөсөн юм чинь бүгдийг нь хийчих байхөө. Амжилт!!!
Би өнгөрсөн жил аймар эрчтэй эхлээл эхний 2 сард арван хэдэн ном уншингуутаа болохын байна гээд Goodreads дээр 100 ном уншина гэцэн чинь тэгээд л болицон ш дээ ккк энэ жил арай бодитой төлөвлөгөө гаргасаан

saixan said...

@Tamiraa xaxa, 100 nom unshina gedeg ch arai l ambitious plan bna. 3 odort l neg nom unshix n bna shd